Галт зэвсгийн сургуулилт хийж байсан Оросын цэргүүд гал нээж 11 хүнийг хороож, 15 алба хаагчийг шархдуулсан хэрэг гарчээ

Галт зэвсгийн сургуулилт хийж байсан Оросын цэргүүд гал нээж 11 хүнийг хороож, 15 алба хаагчийг шархдуулсан хэрэг гарчээ

Украинд тулалдахаар ОХУ-ын цэрэг дайчилгаанд татагдаж ирсэн алба хаагчид тус улсын хилийн ойролцоох Белгород мужид буудлагын сургуулилт хийх үеэр гурван цэрэг ангийн бие бүрэлдэхүүн рүүгээ бага оврын зэвсгээр гал нээж 11 хүний амийг хороож, 15 хүнийг шархдуулсан хэрэг өнөөдөр /2022.10.16/ гарчээ. 

Халдлага үйлдсэн цэргийн алба хаагчид нь хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсын иргэд байсан гэж Оросын Батлан ​​хамгаалах яам мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Өнгөрсөн сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өмнө нь цэргийн алба хааж байсан 300 мянган оросыг дайчлах тушаал гаргасан. Энэхүү тушаал нь Орос даяар эсэргүүцлийн жагсаалыг өдөөж, улс орноо орхихыг оролдсон хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм. 

Эх сурвалж: BBC