Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Германы Улс /ХБНГУ/-ын Канцлер Олаф Шольцын урилгаар тус улсад айлчлал хийж байгаа бөгөөд өчигдөр /2022.10.14/ тэд ганцаарчилсан уулзалт хийсэн байдаг.
Тэгвэл тус айлчлалын үеэр "Герман улс Монгол улсаас зэс, газрын ховор элемент авах хүсэлтэй байгаа” тухайгаа илэрхийлсэн гэж Deutschlandfunk суваг мэдээлжээ.
Тус мэдээлэлд, Канцлер Шольц Монгол Улсын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэтэй уулзалт хийснийхээ дараа мэдээлэл хийх үерээ, “Монгол Улс Германы түүхий эдийн чухал ханган нийлүүлэгч. Монгол шиг ардчилсан орнуудтай хамтран ажиллах нь ХБНГУ-ын хувьд стратегийн ач холбогдолтой” гэж мэдэгдлээ.
Тухайлбал, Монгол Улсаас зэс, газрын ховор элемент худалдаж авах боломжтой.
Харин Монгол Улсын Ерөнхий сайд эдийн засгийн бусад салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа тайлбарласан. Мөн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, соёлын солилцооны тухай ярилцсан бөгөөд Монголын 1000 инженерийг ХБНГУ-д сургах талаар тохиролцсон. Монгол Улс хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчныг боловсронгуй болгож байгаа тухайгаа Л.Оюун-Эрдэнэ ярьсан" гэжээ. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Эх сурвалж: deutschlandfunk.de