Их Британийн жүжигчин Робби Колтрейн 72 насандаа таалал төгслөө

Их Британийн жүжигчин Робби Колтрейн 72 насандаа таалал төгслөө

Харри Поттер кинонд Хагридын дүрийг бүтээсэн жүжигчин Робби Колтрейн 72 насандаа таалал төгслөө. Их Британийн жүжигчин Робби Колтрейн Шотландын эмнэлэгт 72 насандаа таалал төгссөн тухай түүний агент Белинда Райт мэдээлжээ.

Белинда Райт "Миний хувьд тэр манай хамгийн үнэнч үйлчлүүлэгчдийн нэг хэвээр үлдэх болно. Тэр гайхалтай жүжигчин байсан төдийгүй маш ухаалаг, сэргэлэн хүн байсан. Би түүнтэй 40 жилийн турш хамтарч ажилласан болохоор маш их санах байх. Мөн Хагридын дүр дэлхийн өнцөг булан бүрийн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдэд баяр баясгалан бэлэглэсэн онцгой дүр байсныг онцоллоо" хэмээжээ.

Тэрээр мөн ITV детектив драм Кракер болон Жеймс Бондын "Алтан нүд", "Дэлхий хангалттай биш" кинонд тоглосон."Харри Поттер" киноны дараа Колтрейн олон төсөлд жүжигчин, дуу оруулагчаар оролцсон юм.

Эх сурвалж: BBC