2023 оны долдугаар сар гэхэд Крымын гүүрний засварыг дуусгахаар ОХУ гэрээ байгуулжээ

2023 оны долдугаар сар гэхэд Крымын гүүрний засварыг дуусгахаар ОХУ гэрээ байгуулжээ

ОХУ-ын Засгийн газар Крымын гүүрний засварын ажлыг ирэх 2023 оны долдугаар сарын 1 гэхэд дуусгахаар төлөвлөж буйгаа Засгийн газраас гаргасан тогтоолдоо дурдсан талаар CNN агентлаг мэдээлжээ.

Өнгөрсөн амралтын өдөр болсон дэлбэрэлтийн улмаас Крымын гүүрний авто болон төмөр замын гүүр маш их эвдэрсэн юм. Харин ачааны автомашин дотор тэсрэх бөмбөг нуун үйлдсэн гэж Оросын тал Украины аюулгүй байдлын албыг буруутгаж байгаа.  Тэгвэл Оросын Ерөнхий сайд М.Мишустин гарын үсэг зурсан зарлигт Крымын гүүрийг сэргээн засварлах, сэргээн босгох цорын ганц гүйцэтгэгчээр "Нижнеангарсктрансстрой" компанийг томилсон байна. Уг захирамжид “ажил гүйцэтгэх гэрээ эцсийн хугацааг 2023 оны долдугаар сарын 1-ний өдөр” гэж заажээ. 

Эх сурвалж: CNN