Украины сөрөг довтолгоо эхэлсэн тул Херсоноос иргэдийг “нүүлгэн шилжүүлэх” -ээр Оросоос тусламж хүссэн гэжээ

Украины сөрөг довтолгоо эхэлсэн тул Херсоноос иргэдийг “нүүлгэн шилжүүлэх” -ээр Оросоос тусламж хүссэн гэжээ

Украины арми сөрөг довтолгоогоо үргэлжлүүлж, Оросуудад эзлэгдсэн Херсон, Днепр мөрнийг чөлөөлж байгаа талаар Financial Times мэдээлжээ. 

Тус мэдээлэлд, Херсон мужид Украины цэргүүдийн довтолгоо наймдугаар сар /2022.08/-ын сүүлээр эхэлсэн. Харин энэ сарын эхээр Украины зэвсэгт хүчин Оросын армид эзлэгдсэн газар нутаг руугаа нэлээд гүнзгий нэвтэрч чадсан. Иймд Оросоос томилогдсон Херсон мужийн захирагч В.Салдо Оросын эрх баригчдад хандан нутгийн иргэдийг “нүүлгэн шилжүүлэхэд” тусламж хүссэн байна. 

Их Британийн тагнуулын мэдээснээр, “Херсон муж бол хоёрдугаар сарын 24-нд Оросууд Украины нутаг дэвсгэрт бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлж эзлэн авч чадсан цорын ганц бүс нутгийн төв юм. Харин есдүгээр сарын сүүлчээр Оросын командлал хүмүүсээ аврахын тулд Херсоныг орхин Днепр мөрний нөгөө эрэг рүү шилжих зөвшөөрөл хүссэн ч ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин татгалзсан” гэжээ.

Эх сурвалж: dialog.ua