“Тэг ковид” бодлогыг шүүжилж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг эсэргүүцэн тус улсын иргэд жагсаж эхэлжээ

“Тэг ковид” бодлогыг шүүжилж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг эсэргүүцэн тус улсын иргэд жагсаж эхэлжээ

Ирэх ням гараг /2022.10.16/-т  Хятадын коммунист намын 20-р их хурал эхэлнэ. Тус их хурлаар БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хийсэн ажлын тайлан, сахилга батын хорооны тайлан, “Хятадын Коммунист намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл"-ийг хэлэлцэн батална гэх мэдээлэл байна. 

Харин тус хурлын өмнөхөн буюу өнөөдөр /2022.10.14/ Хятадын “Тэг ковид” бодлогыг эсэргүүцсэн тус улсын иргэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, энд тэнд эсэргүүцлийн туг, лоозон барьсан байна. 

BBС агентлагийн нийтэлсэн нэгэн бичлэг дээр залуухан эмэгтэй, хамгаалалтын хувцас өмссөн ажилчдыг доромжилсон гэж хашгирч байгаа нь гарах бөгөөд, тэрээр их сургуулиасаа буцаж Хятадад ирснээс хойш хагас жил хөл хорионд байсан тул ийнхүү ажилчид руу хашгирсан гэж тайлбарлажээ. Мөн өчигдөр /2022.10.13/ интернетэд нийтлэгдсэн гэрэл зургуудад “Ковид шинжилгээнд үгүй” гэж хэлээрэй, “Түгжихэд үгүй, эрх чөлөөнд тийм ээ” гэсэн уриа, лоозонгуудыг гүүрэн гарцан дээр байрлуулсан байжээ.  

Иймд Хятадын коммунист намын 20 дугаар их хурал болох Ардын их хурлын ордны ойролцоох газруудад цэрэгжүүлсэн хамгаалалт авч, тус улсын цагдаа нар эргүүл хийж, гудамжны хамгаалалтыг чангатгаад байгаа ажээ. 

Эх сурвалж: CNN