Эрхүү-УБ чиглэлийн галт тэрэг 8000 гаруй зорчигч тээвэрлэсэн талаар Оросын хэвлэл мэдээлжээ.
Тодруулбал, 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн Эрхүү-Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг нийт 45 удаагийн аялал үйлдэж мөн хугацаанд 7.8 мянга гаруй зорчигч тээвэрлэсэн аж. Зорчигчдын дийлэнх нь буюу 7.2 мянган нь Монголын нутаг дэвсгэрт аялал хийсэн бол үлдсэн хувь нь ОХУ-ын Эрхүү-Наушки хэсгийн дагуу зорчсон гэжээ. Тус чиглэлд хоёр галт тэрэг явж байгаа бөгөөд Эрхүүгээс даваа, баасан гаригт, Улаанбаатараас мягмар, бямба гаригт хөдөлдөг явдаг талаар мэдээлжээ.