ОХУ-аас Монголын нутаг дэвсгэрт хууль бусаар 50 кг сонгино нэвтрүүлэхийг завдсан гэж мэдээлжээ

ОХУ-аас Монголын нутаг дэвсгэрт хууль бусаар 50 кг сонгино нэвтрүүлэхийг завдсан гэж мэдээлжээ

ОХУ-ын Буриадын Хиагтын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол руу сонгино, жимс гаргахдаа хорио цээрийн журам, норм зөрчсөн зөрчил илэрсэн талаар мэдээлжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн нь тус улсаас 50 кг сонгино, 13 кг тоор, усан үзэм зэргийг авч гарахаар завдсан бөгөөд энэ нь эрүүл ахуйн гэрчилгээгүй гадагш гаргах гэсэн зөрчилд тооцогддог тул зөрчлийг арилгуулахаар ОХУ-ын талд бүтээгдэхүүнийг буцаасан гэжээ.

Эх сурвалж: Baikal