ШУУРХАЙ: БНСУ-д 20 гаруй настай Монгол эмэгтэйг бүлэглэн зодсон залуусыг баривчилжээ

ШУУРХАЙ: БНСУ-д 20 гаруй настай Монгол эмэгтэйг бүлэглэн зодсон залуусыг баривчилжээ

БНСУ-ын Сөүлийн Сонбүг дүүрэгт Монгол 20 гаруй насны эмэгтэйг гурван залуу бүлэглэн зодсон хэрэг гарсан талаар Солонгосын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Өнгөрсөн есдүгээр сарын 19-ний үүрийн 05:45 цагийн орчимд тус дүүрэгт хүргэлтийн ажил хийж явсан иргэн А нь гудамжинд цус алдаж, хөлөө чирч зугтаж буй 20 гаруй насны эмэгтэйг олж цагдаад мэдэгдсэн аж.

Цус алдсан эмэгтэйн араас өндөр гурван залуу гарч ирэн хүргэлтийн ажилтан А-д хандан “Битгий цагдаад мэдэгдээрэй” хэмээн айлган сүрдүүлсэн аж.

Иймээс тэрбээр зугтаж машиндаа суусны дараа цагдаад нэн даруй мэдэгдэж хохирогчийн байгаа хаяг байршлыг мэдэгдсэнээр аварч чаджээ. Тус улсын цагдаагийн байгууллага дуудлага авсан даруйд гурван минутын дотор хэргийн газар ирэн 20 гаруй насны эмэгтэй Б-д эмнэлгийн тусламж үзүүлж, гурван залууг баривчилжээ. Урьдчилсан байдлаар тус гурван залуу Монгол Улсын иргэд болох нь тогтоогдсон талаар мэдээлжээ.

Эх сурвалж: News.sbs