Энэ аравдугаар сарын 15-ны өдөр буюу ирэх Бямба гарагт /2022.10.15/ БНСУ-ын Ардчилсан нам, Чунбүк мужийн нам тус улсын Гүйсан хотын Гоэсан-гун дахь ресторанд 12:00 цагт Монголын Ардчилсан намтай уулзалт хийхээр болсон тухай мэдээлжээ.
Тодруулбал, Солонгосын АН-ын Чунбүк мужийн намын дарга Лим Хо Сон Монголын АН-тай уулзалт хийж, намуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байгаа гэжээ. Энэхүү арга хэмжээнд Чунбүк мужийн намын дарга Лим Хо Сон, Үндэсний Ассамблейн гишүүн Ли Жан Сеоп, Госан мужийн захирагч асан Ли Ча Ён, Пак Мүн зэрэг 20 орчим хүн оролцох бол Монголын талаас Монголын Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэй нийт арав гаруй хүн оролцоно гэжээ.
Уулзалтын үеэр улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, спорт, аялал жуулчлал зэрэг олон салбарт хоёр талын солилцоо, найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор гарын үсэг зурах ёслол болох бөгөөд Чунгбук болон Улаанбаатарын хооронд шинэ, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зэрэг томоохон асуудлуудыг дэмжихийн төлөө хамтран ажиллахаар төлөвлөж байна гэжээ. Энэ талаар тус улсын Хойд Чунчон мужийн намын дарга Лим Хо Сон “Монгол Улсын Ардчилсан нам, тэр дундаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга манай улсад айлчилж буйд бид чин сэтгэлээсээ талархаж байна” гэжээ. Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.