БИДНИЙ ТУХАЙ: Хакүхо М.Даваажаргал зодог тайлах ёслолдоо У.Хүрэлсүхийг урьсан талаар Японы хэвлэл онцолжээ

БИДНИЙ ТУХАЙ: Хакүхо М.Даваажаргал зодог тайлах ёслолдоо У.Хүрэлсүхийг урьсан талаар Японы хэвлэл онцолжээ

Сумогийн Их аварга асан Хакүхо М.Даваажаргал өнгөрсөн жил албан ёсоор Япон улсын иргэн болсон билээ. Тэгвэл Японы NHK телевиз түүнийг зодог тайлснаасаа хойш анх удаа Монголд айлчилсан талаар онцолжээ.

Тодруулбал, NHK телевиз түүний талаар мэдээлэхдээ, "Улаанбаатарт Хакүхог олон шүтэн бишрэгчид болоод гэр бүлийнхэн нь угтан авсан бөгөөд Мягмар гараг /2022.10.11/-т Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзжээ. У.Хүрэлсүхийн хувьд “Хакүхо аваргаар их бахархаж буйгаа илэрхийлж, залуу хойч үеэ Хакухо шиг сүмогийн аварга болохыг хүссэн” байна. Мөн ирэх жил Хакүхо зодог тайлах ёслолдоо Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг урихаа амласан" гэдгийг онцолжээ.