Фэйсбүүк хэрэглэгчдийн дагагчдын тоо огцом буурч байгаа нь Мета компаниас хуурамч хаяг устгаж буйтай холбоотой аж

Фэйсбүүк хэрэглэгчдийн дагагчдын тоо огцом буурч байгаа нь Мета компаниас хуурамч хаяг устгаж буйтай холбоотой аж

Энэ долоо хоногт Фэйсбүүк хэрэглэгчийн дагагчдын тоо огцом буурч байгаа билээ. Тодруулбал, ийнхүү огцом буурч байгаа нь Мета компани уурамч хаягуудыг цэвэрлэж байгаатай холбоотой хэмээн зарим мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.

Тус компани спам, санхүүгийн сэдлээр хор хөнөөл учруулж болзошгүй хаягуудыг нэн тэргүүнд таньж, Фэйсбүүкээс аль болох олон хуурамч хаягийг устгах зорилго тавьсан талаараа өмнө нь мэдэгдэж байсан юм. Тэгвэл энэ дагуу 2022 оны нэгдүгээр улиралд 1.6 тэрбум хуурамч хаягийг устгасан байна.

Үүнээс гадна дагагчдын тоо огцом буурсан мэт харагдаж байгаа нь түр зуурын доголдол байж болзошгүй байна.

Мета компанийг эзэмшигч Марк Цукербергийн 119 сая дагагч 9997 болж буурсан тухай жиргээний дор Мета компанийн Инновацийн харилцааны албаны дарга Александру Войка "Зарим хүний дагагчийн тоо Фейсбүүкийн профайл дээр өөрчлөгдсөнийг ойлгож байна. Бид нөхцөл байдлыг аль болох хурдан хэвийн болгохоор ажиллаж байна. Төвөг удсанд хүлцэл өчье" гэжээ.