ШУУРХАЙ: Хөтөлийн цементийн үйлдвэрт дахин эвдрэл гарч, өнгөрсөн шөнө тэг зогсжээ

ШУУРХАЙ: Хөтөлийн цементийн үйлдвэрт дахин эвдрэл гарч, өнгөрсөн шөнө тэг зогсжээ

Засгийн газрын шийдвэрээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах шийдвэрийг хүчингүй болгож Төрийн өмчийн хороонд хариуцуулсан. Ингээд тус үйлдвэрийн даргаар эдийн засагч Лүндэгийн Наранбаатарыг өнгөрсөн гуравдугаар сард /2022.03/ томилсон билээ.

Үйлдвэрийг төрд авч Төрийн өмчийн хороонд хариуцуулснаас хойш хоёр удаа тэг зогсолт хийж Дарханы замын бүтээн байгуулалтад ашиглаж буй цемент тасалдан нөхцөл байдал хүндрээд байгааг бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өчигдөр /2022.10.12/ тус үйлдвэрт дахин эвдрэл гарч зогсжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эргэх зуухны хөргөгчид эвдрэл үүссэн байж болзошгүй бөгөөд цехийн ажилчид эвдрэлийг засахаар ажиллаж байгаа юм байна.

Одоо Дарханы замын бүтээн байгуулалтад шаардлагатай цементийг БНХАУ-аас авч ашиглаж буй бөгөөд дотоодын аж, ахуй нэгжүүд ч дэмжлэг үзүүлж байгаа юм. Ташрамд дурдахад, энэ долоо хоногт Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг Хөтөлийн цементийн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажилласан юм. 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө