НҮБ-ын Украины дөрвөн бүс нутгийг ОХУ хууль бусаар нэгтгэж буйг буруутгасан тогтоолын санал хураалтад Монгол түдгэлзжээ

НҮБ-ын Украины дөрвөн бүс нутгийг ОХУ хууль бусаар нэгтгэж буйг буруутгасан тогтоолын санал хураалтад Монгол түдгэлзжээ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей лхагва гараг /2022.10.12/-т Украины хэсэгчлэн эзлэгдсэн дөрвөн бүс нутгийг ОХУ хууль бусаар нэгтгэж буй үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг бүх улс орнуудад уриалж санал хураалт явуулжээ.

Уг санал хураалтад Ерөнхий ассамблейн 193 гишүүн орноос 143 улс Украины бүрэн эрх, тусгаар тогтнол, эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тогтоолыг дэмжсэн байна. Харин Монгол Улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн 35 улсын нэг болжээ. Мөн ОХУ-ын гол түнш Хятад, Энэтхэг улсуудаас гадна хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд, Африк, Латин Америкийн голдуу орнууд түдгэлзсэн байр суурь илэрхийлжээ. Түүнчлэн түтгэлзсэн санал өгсөн 35 улсын нэрсийг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ. 

Харин тогтоолыг дэмжсэн 143 улсад Володимир Зеленский талархал илэрхийлж эзлэгдсэн бүх газар нутгаа буцааж авахаа амлажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Эх сурвалж: reuters