ОХУ-ын зүгээс Украинд явуулж буй дайны үйл ажиллагаатайгаа холбогдуулж, зайлшгүй тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэх болно гэж хэд, хэдэн удаа мэдэгдсэн. Харин барууны орнууд “хэрэв Орос улс цөмийн зэвсэг хэрэглэх юм бол шийдэмгий хариу арга хэмжээ” авна гэдгээ анхааруулсан.
Цаашлаад зарим албан бус эх сурвалжууд, “Цөмийн дайн болох магадлал маш өндөр байгаа” гэдгийг сануулж буй. Тэгвэл өчигдөр /2022.10.11/ НАТО-ын гишүүн орон болох Польш улсад АНУ-ын “B-2 Spirit” цөмийн пуужин тээвэрлэгч, бөмбөгдөгч онгоц газардсан байна. Энэ талаар Польшийн Батлан хамгаалахын сайд, “АНУ-ын B-2 бөмбөгдөгч онгоц Польшид ирсэн нь тус улс АНУ-тай нягт хамтран ажиллаж, НАТО-гийн зүүн жигүүрийг хамгаалах чадавхи нэмэгдэж байгаагийн нотолгоо” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Defenseforces.com
B-2 Spirit ВПС США, який може нести 16 крилатих ракет із ядерними боєголовками, вперше в історії приземлився у Польщі. pic.twitter.com/vT883Z4MW5
— АSLAN (@antiputler_news) October 11, 2022