"Найман шарга" зах дээр ам.доллар 3435 төгрөг болж өмнөх арав хоногоос 150 төгрөгөөр буурчээ

"Найман шарга" зах дээр ам.доллар 3435 төгрөг болж өмнөх арав хоногоос 150 төгрөгөөр буурчээ

Өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар "Найман шарга" валют арилжааны захад ам.долларын ханш 3550 төгрөгт хүрч өмнөх долоо хоногоос даруй 160 төгрөгөөр огцом нэмэгдээд байсан.

Үүний дараа  Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Оны эхэнд таван тэрбумд хүрч байсан Монгол Улсын валютын нөөц, өнөөдөр /2022.10.04/-ийн ойрын үеийн дөрвөн сарын импортын хэрэгцээг хангах хэмжээнд хүрсэн” гэдгээ хэлсэн юм. Улмаар төрөөс валютын нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Өнөөдөр /2022.10.12/-ийн байдлаар ам.долларын ханш “Найман шарга” захад 3435 төгрөг болж өмнөх арав хоногоос 150 төгрөгөөр буурчээ. Харин Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 3365 төгрөг болж 43 төгрөгөөр тус тус буурсан байна. Мөн энэ хугацаанд рублийн ханш 52-54 төгрөгийн  хооронд тогтвортой хэлбэлзсэн хэвээр байна.