Монголын ард түмний олон зуун жилийн хүсэл мөрөөдөл болсон "Чингис хаан музей"-г албан ёсоор өчигдөр /2022.10.11/ нээсэн. Тус ёслолд манай улсад суугаа элчин сайд нар, төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, урлаг, соёлын алдартнууд оролцсон юм.
Тэгвэл энэхүү үйл явдлын талаар Хятадын Өвөрмонголын өөртөө засах орон /ӨМӨЗО/-ны мэдээллийн сонин, сайтууд онцолжээ. Weixin сайтын мэдээлснээр “Их эзэн Чингис хааны музейд 12 мянга 500 орчим биет үзмэр, эд зүйлийг байршуулсан байна. Мөн монголын хаад, язгууртны түүхэн үзмэрүүдийг танхимдаа дэглэж иргэд олон нийтэд нээлттэй болжээ. Мөн тус музейг үзэхэд нэг хүн 8-9 цагийг зарцуулах бөгөөд хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настнууд үнэгүй. Уг музейн соёлын салбарт сүүлийн 30 жил хийгээгүй хамгийн том бүтээн байгуулалт юм” гэжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Түүнчлэн БНХАУ-д дахин Чингис хааны үзмэр, бүтээн байгуулалт хийхийг хориглосонтой холбогдуулан ӨМӨЗО-ны иргэд "Чингис хаан" музейг нээлтийг багагүй хүлээсэн тухай Хятадын интернэт сүлжээ Wechat-д иргэд сэтгэгдлээ илэрхийлээд байна.
Ингэхдээ тэд ихэвчлэн сэтгэгдэл өндөр буйгаа илэрхийлж, "Маш сайхан бүтээн байгуулалт болжээ", "Очиж үзэхийг хүсэж байна" гэсэн бол зарим иргэд Их эзэн Чингис хааны музейн үүдэн хэсгийн хаягийг Монгол угтаатны эх хэл болсон Босоо Монгол бичгээрээ бичээгүйг гайхаж буйгаа илэрхийлжээ. Холбоотой сэтгэгдлүүдийг ЭНД ДАРЖ харна уу.