Улсын хэмжээнд тариалсан талбайн үр тарианы 60.7 хувийг хурааж аваад байна

Улсын хэмжээнд тариалсан талбайн үр тарианы 60.7 хувийг хурааж аваад байна

Улсын хэмжээнд тариалсан талбайн үр тарианы 60.7 хувийг хурааж аваад байна, үүнээс улаанбуудайн хураалт 61.6, төмс 94.3, хүнсний ногоо 91, тэжээл 38.9, тосны ургамал 44 хувьтай үргэлжилж байгааг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-наас мэдээллээ. 

Одоогоор 214.5 мянган га-гаас 268.1 мянган тн үр тариа, үүнээс 202.7 мянган га-гаас 252.8 мянган тн улаанбуудай, 18.7 мянган га-гаас 200.5 мянган тн төмс, 10.1 мянган га-гаас 110.2 мянган тн хүнсний ногоо, 26.5 мянган га-гаас 62.1 мянган тн тэжээлийн ургамал, 50.9 мянган га-гаас 21.7 мянган тн тосны ургамал тус тус хураан аваад байгаа ажээ.