“Экспо Монголиа-2022” үзэсгэлэн, бага хурал  “Хөрөнгө оруулалт ба эдийн засгийн таатай орчин” уриан дор болно

“Экспо Монголиа-2022” үзэсгэлэн, бага хурал  “Хөрөнгө оруулалт ба эдийн засгийн таатай орчин” уриан дор болно

Монгол Улсад Хөрөнгө оруулалтын урсгалыг татах, гадны шинэ техник, технологи, “Ноу хау”-тай танилцах боломжийг “Экспо Монголиа” олон улсын үзэсгэлэн, бага хурал олгодог. Тэгвэл “JV Consult LLC” найм дахь удаагийн “Экспо Монголиа-2022” олон улсын үзэсгэлэн, бага хурлыг 2022 оны 10 сарын 12-14-нд Мишээл Экспо ОУҮХТ-д зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Засгийн газраас “Экспо Монголиа-2022” арга хэмжээг дэмжигчээр оролцож, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөрөнгө оруулалт ба эдийн засгийн таатай орчин” уриан дор зохион байгуулах юм.

“Экспо Монголиа-2022” үзэсгэлэн, бага хурал нь зөвхөн уул уурхай гээд аль нэг салбарыг онцолдоггүй бөгөөд бүх салбарыг хамруулан оролцуулдагаараа бусад үзэсгэлэн, бага хурлаас давуу талтай. Найм дах удаагийн үзэсгэлэн, бага хуралд барилга, зам тээвэр, уул уурхай, хүнсний сав, баглаа боодол, халаалтын систем, саарал болон цэвэр усны инженерчлэлийн компаниуд түлхүү оролцохоор бүртгүүлээд байна.

  “Экспо Монголиа-2022” үзэсгэлэн, бага хуралд 10 гаруй орны 40 гаруй компани  оролцоно.

Тухайлбал ХБНГУ, Чех улсын Засгийн газраас “Экспо Монголиа-2022” үзэсгэлэнд  ач холбогдол өгч аж ахуйн нэгж, компаниудаа түлхүү оролцуулахаа мэдэгдээд байна. Уул уурхайн автомат анализор, дэлгэцээр хянах төхөөрөмжийг суурилуулан боловсруулдаг "ENELEX SPOL. S.R.O"LLC, Хүнс, барилга, уул уурхай, экологи гээд бүх салбарт автомат хянагч, ялган хуваарилах системийг үйлдвэрлэгч "TOMRA"LLC, Дулааны, агаарын болон эрчим хүчний салбарт бүтээгдэхүүн борлуулдаг "Wolf Gmbh"LLC,  Нийтийн хоол, тав тухтай байдал, төрөлжсөн, шинэхэн бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч "KORNEN"LLC зэрэг компаниуд оролцоно.  Үзэсгэлэнд "KORNEN"LLC компани л гэхэд хоол бэлтгэх, зүсэх, угаах, хатаах, хальслах, савлах  зориулалттай дан болон тусгай машин, тоног төхөөрөмж, иж бүрэн боловсруулах шугамаа танилцуулах юм.

Гадны оролцогсод Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөрөнгө оруулалтын орчныг илүүтэй сонирхдог. Өөрөөр хэлбэл тэд хөрөнгө оруулалтын ямар таатай нөхцөл хүлээж байгааг, улс төр, эдийн засаг, татварын нөхцөл  ямар байгааг сонирхдог. Тиймээс энэ удаа Монгол Улсын Засгийн газраас бодлого, төлөвлөгөөгөө танилцуулж, мэдээлэл өгөх юм. “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсын Алсын хараа -2050” зэрэг сэдвийн хүрээнд бага хурал өрнөнө.

 Өмнөх “Экспо Монголиа” үзэсгэлэнд оролцоод бизнесээ тэлсэн маш олон команиуд бий. Тодруулбал, ХБНГУ-ын Кронес компанийг нэрлэж болно. Тус компани Монгол дахь төлөөлөгчийн хамт жил бүр “Экспо Монголиа” үзэсгэлэн, бага хуралд оролцож бизнесийн түншлэл бий болгон АПУ,MCS зэрэг манай улсын тэргүүлэгч компаниудтай хамтын ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна.  Мөн ХБНГУ-ын усны нийгэмлэг Хөвсгөл аймагтай шифийн харилцаа тогтоож, Монгол Улсын цэвэр усны нөөц болох Хөвсгөл нуурт олон төсөл хэрэгжүүлж буй бөгөөд “Deutsche Welle” ХХК “Экспо Монголиа” үзэсгэлэнд  оролцож германы бүтээгдэхүүнүүдийг танилцуулан бизнесээ өргөжүүлэн ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Мөн дэлхийн тэргүүлэгч Thyssen Group, Siemens Group “Экспо Монголиа”-д оролцож томоохон төслүүдийг эхлүүлсэн гээд олон үр дүнг нэрлэж болно. Зохион байгуулагчдын зүгээс “Экспо Монголиа-2022” үзэсгэлэн, бага хурал нь манай улсын  хөрөнгө оруулалтад түлхэц үзүүлнэ гэж харж байна.

Та бүхнийг найм дахь удаагийн “Экспо Монголиа-2022” үзэсгэлэн, бага хуралд тавтай морилохыг урьж байна.

Холбоо барих:  JV Consult LLC Embassy street, Sky Plaza 302  Sukhbaatar District

Ulaanbaatar, Mongolia

Office:+976-70009471

Cell:+976-94009471

em@expomongolia.com

www.expomongolia.com




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө