ОХУ-ын Еерөнхийлөгч В.Путины эцэг эхийн булшин дээр захидал үлдээсэн эмэгтэйг Санкт-Петербург хотоос баривчилжээ.
Тодруулбал, Санкт-Петербургийн оршин суугч 60 настай Ирина Цыбанева нь аравдугаар сарын 06-ны өдөр /2022.10.06/ Владимир Путины нас барсан эцэг эхийн булшин дээр очиж “ОХУ-ын ерөнхийлөгчийг үхэхийг хүссэн” утга бүхий захидал үлдээсэн байна.
Иймд Ирина Цыбаневад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд булшин дээр үлдээсэн захидалд юу бичсэн нь бүрэн тодорхойгүй байгаа аж.
Иймд энэ сарын 10-ны өдөр /2022.10.10/ цагдаа нар Ирина Цыбаневагийн орон гэрээс нь баривчлан цагдаагийн хэлтэст саатуулсан бөгөөд "талийгаачийг оршуулсан газрыг гутаан доромжилж, улс төр, үзэл суртлын, арьс өнгө, үндэсний дайсагнасан” гэх үндэслэлээр цагдан хорих хугацааг дахин 48 цагаар сунгажээ.
Эх сурвалж: Thedailybeast