ФОТО: Сансарын аюулаас сэргийлэх туршилт амжилттай болсноор NASA энэ гарагийн хамгаалагч болох боломжтойг баталлаа

ФОТО: Сансарын аюулаас сэргийлэх туршилт амжилттай болсноор NASA энэ гарагийн хамгаалагч болох боломжтойг баталлаа

АНУ-ын үндэсний сансар судлалын байгууллага NASA хүн төрөлхтний түүхэнд анх удаа тохиох астероидын мөргөлтөөс дэлхийг хамгаалах туршилт хийж амжилттай болсныг өчигдөр /2022.10.11/ албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү үйл явдлын дэлхий дахинаа онцлон тэмдэглэж байна. 

Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 26-ны өдөр тус байгууллагын DART (Double Asteroid Redirection Test) хөлөг Диморфос астероидыг мөргөж, хөдөлгөөний чиглэлийг нь өөрчлөх туршилтыг гүйцэтгэсэн юм. Мөргөлтийн үр дүнд Диморфос өмнөхөөсөө жижиг тойрог замд шилжиж, Дидимос астероидыг илүү хурдтай тойрон эргэлддэг болгожээ. Энэ талаар NASA-гийн захирал Билл Нелсон   “DART хөлөг Диморфосын Дидимосыг нэг бүтэн тойрох хугацааг 11 цаг 55 минутаас 11 цаг 23 минут болгож богинсгож “NASA энэ гарагийн хамгаалагч болох боломжтойг бид дэлхий дахинд харуулж чадлаа” хэмээжээ.

Диморфос, Дидимосын хослол нь нарыг 2.1 жил тутамд нэг бүтэн тойрдог, дэлхийд шууд аюул учруулахгүй ч туршилт хийх хамгийн тохиромжтой биет байсан юм. Ийнхүү 160 метр өргөн, өндөг хэлбэртэй Диморфос астероидыг энгийн хөргөгчийн хэмжээтэй DART хөлөг цагт 23,500 км-ийн хурдаар мөргөж, хөдөлгөөнд нь өөрчлөлт оруулж чадлаа. Ингэснээр ирээдүйд дэлхийг сансрын болзошгүй аюулаас хамгаалах боломжтой боллоо. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Эх сурвалж: BBC

ФОТО: