"В.Путинтай хэлэлцээ хийхгүй” гэж В.Зеленский "Их-7" бүлгийн хурлын үеэр мэдэгджээ

"В.Путинтай хэлэлцээ хийхгүй” гэж В.Зеленский "Их-7" бүлгийн хурлын үеэр мэдэгджээ

ОХУ-ын тал Украины Киев зэрэг хотуудад пуужингий цохилт өгсөн явдалтай холбогдуулж “Их-7”-ийн бүлгийн гишүүн орнууд удирдагчид цахимаар яаралтай хуралдаж, хамтарсан мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд, “ОХУ-ын Украинд хийж буй үйлдлүүд нь дайны гэмт хэрэг мөн. Бид Ерөнхийлөгч В.Путин болон буруутай бүх хүнд хариуцлага тооцох болно” гэжээ. Мөн тэд мэдэгдэлдээ, Украины Донецк, Луганск, Запорожье, Херсон мужууд болон Крым, Севастополь зэрэг бүс нутгийг Орос улс хууль бусаар өөртөө нэгтгэх оролдлого хийж байгааг эрс буруутгаж байна. Хуурамч санал асуулгыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Харин тус цахим хуралд оролцсон Украины Ерөнхийлөгч В.Зеленский, “Оросын ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээ хийхгүй” хэмээн дахин мэдэгджээ.

Эх сурвалж: BBC