Украины арми өнөөдөр /2022.10.11/ өглөө Оросын дөрвөн пуужинг устгасан хэмээн тус улсын Агаарын цэргийн хүчний командлалын хэвлэлийн төлөөлөгч Юрий Ихнат мэдэгджээ.
Тэрбээр, “Украины арми пуужингуудыг устгахын тулд нисэх хүчин, агаарын довтолгооноос хамгаалах цэрэг, хүний зөөврийн агаарын довтолгооноос хамгаалах системийг ашигласан. Пуужингийн хоёрыг Киевийн нутаг дэвсгэрт устгасан” гэжээ. Түүнчлэн дээрх үйл явдлаас цагийн дараа буюу орон нутгийн цагаар өглөөний 08:00 цагт Украинд улс орон даяар халдлага гарч болзошгүйг анхааруулсан агаарын довтолгооны дуут дохио дуугарч, иргэдийг газар доорх хоргодох байр руу шилжүүлжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Эх сурвалж: BBC