“Старлинк”-ийг Украинд нэвтрүүлсэнд дургүйцэж БНХАУ өөрийн нутагт нэвтрүүлэхгүй байхыг Илон Маскаас хүссэн гэв

“Старлинк”-ийг Украинд нэвтрүүлсэнд дургүйцэж БНХАУ өөрийн нутагт нэвтрүүлэхгүй байхыг Илон Маскаас хүссэн гэв

Дэлхийн алдарт бизнесмен, SpaceX, Tesla Motors зэрэг компанийн үүсгэн байгуулагч Элон Маск өнгөрсөн баасан гарагт Financial Times сэтгүүлд өгсөн ярилцлагын үеэрээ Старлинк хиймэл дагуулын интернэт үйлчилгээг БНХАУ-ын албаныхан нутагт нь нэвтрүүлэхийг хориглож буй талаараа хэлжээ.

Тодруулбал, Старлинкийг Украинд нэвтрүүлсэн явдалд таагүй хандаж байгаа нь тодорхой байсан бөгөөд үүний улмаас Хятадын нутаг дэвсгэрт уг үйлчилгээг нэвтрүүлэхгүй байх амлалт нэхсэн гэж дурджээ. Одоогоор тус үйлчилгээг Тайвань, Монгол, Вьетнам зэрэг хөрш орнууд “зохицуулагч байгууллагын зөвшөөрөл хүлээгдэж байгаа” гэсэн статустай гэж дүрслэгджээ.

Эх сурвалж: Verge