Орос, Украины асуудлаар “Их-7" бүлгийн удирдагчид өнөөдөр цахимаар хуралдаж, В.Зеленский үг хэлнэ

Орос, Украины асуудлаар “Их-7" бүлгийн удирдагчид өнөөдөр цахимаар хуралдаж, В.Зеленский үг хэлнэ

Өчигдөр /2022.10.10/ Орос улс Украины хотууд руу пуужингийн цохилт өгсөнтэй холбогдуулан өнөөдөр "Их-7” бүлгийн удирдагчид яаралтай хуралдахаар болжээ. Уг хуралдаанд цахимаар болох бөгөөд Украины Ерөнхийлөгч В.Зеленский үг хэлэх аж.

Тодруулбал, Энэ долоо хоногийн эхэнд болсон ОХУ-ын пуужингийн цохилтын улмаас 14 хүн амиа алдаж, 97 хүн шархадсан талаар Украины ерөнхийлөгч В.Зеленский мэдээлсэн. Улмаар АНУ, Европын Холбоо /ЕХ/, НҮБ-ын өндөр албан тушаалтнууд энэхүү үйл явдалд цочирдож буйгаа илэрхийлээд байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Энэ халдлага ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Украин дахь дайн хэтэрхий харгис болохыг дахин харууллаа" гэв.

Түүнчлэн пуужингийн цохилтын улмаас Украины эрчим хүчний сүлжээний нэлээд хэсэгт гэмтэл гарсан учир өнөөдрөөс цахилгаан эрчим хүч экспортлохоо зогсоож буйгаа мэдэгдэв. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.