Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн газраас өчигдөр /2019.10.29/ нэр бүхий дөрвөн зочид буудалд ажиллагаа явуулж цахим гэмт хэрэг үйлдэж байсан байж болзошгүй БНХАУ-ын 700 гаруй иргэдийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 орчим компьютер, 10 мянган гар утасны дугаарыг хураасан. Мөн тус иргэдийн удирдагчид байх магадлалтай найман хятад иргэнийг Шанг-Рила зочид буудлаас саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл дээрх 700 иргэн нь тагнуулын шинжтэй үйл ажиллагаа явуулаагүй байх магадлалтай гэж эх сурвалж мэдээллээ. Чухам ямар зорилготойгоор дээрх үйл ажиллагааг явуулж байсныг шалгалтын үйл ажиллагаа дууссаны дараа мэдээлэх юм байна.
Одоогоор дээрх иргэдийн хэрэглэж байсан техник, хэрэгслийг битүүжлэн баримтжуулалт хийж байгаа юм.