Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “ганц бие залуус”-ын чуулга уулзалтыг 60 сая төгрөгөөр хийжээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “ганц бие залуус”-ын чуулга уулзалтыг 60 сая төгрөгөөр хийжээ

Говь-Алтай аймагт наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд “Алтайн залуус-2022” чуулга уулзалт болж, өндөрлөсөн талаар бид өмнө мэдээлж байсан.

Тус арга хэмжээний хүрээнд өрх гэрийн бат бөх байдал, амьдралын баталгаа, эрүүл мэндийн асуудлыг чухалчилж, тэдгээрт чиглэсэн сургалт нөлөөллийн ажлыг сонирхолтой байдлаар зохион байгуулсан юм.

Тухайн үед тус аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар "Монгол улс сүүлийн 30 жилийн хугацаанд хүнээ бодсонгүй. Тэр дундаа залуучууд руу чиглэсэн ажил маш бага хэрэгжүүллээ. Тэдний гэр бүл зохиож сайн сайхан амьдрах тал дээр анхаарсангүй.Би Говь-Алтай аймгийн хөдөөгийн бүх багаар явсан. Уулзаад ярилцахад залуучууд голынхоо 10 залуутай найзалж, нөхөрлөх биш бусад сумынхантайгаа танилцмаар байна гэсэн.

Ахмадууд маань харин энэ голынхон бүгд хамаатан садан болчихлоо гэдэг асуудлыг хэлж байсан. Ингээд энэ арга хэмжээг хийж, залуусыг уулзуулах нь зөв юм байна гэж үзлээ" гэж байсан билээ. Тэгвэл энэхүү арга хэмжээг 60 гаруй сая төгрөгөөр хийжээ. Энэ нь цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг даван туулахад төр бүхий л шатны байгууллагад хэмнэлтийн бодлого явуулах шийдэл гаргаж байсан ч энэхүү уулзалтаар татвар төлөгчийн мөнгийг үрэн таран хийсэн нь олны шүүмжлэлийг хүртээд байна. Мөн тус чуулга уулзалт нь одоогоор үр дүнгээ өгсөн эсэх нь ч эргэлзээтэй үлдэж байгаа юм.