ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр /2022.10.10/ мэдэгдэл хийхдээ, “Өнгөрсөн бямба гарагт Крымын гүүр дэлбэрсний дараа Орос улс Украин даяар цэргийн болон дэд бүтцийн объектуудад цохилт өгсөн” гэж мэдэгджээ. Энэхүү мэдэгдлийнхээ үеэрээ В.Путин Киевийг "терроризм" гэж буруутгахын зэрэгцээ, “ОХУ-ын нутаг дэвсгэрт террорист халдлага үйлдэх оролдлого үргэлжилбэл хариу арга хэмжээг хатуу өгөх болно” гэж заналхийлжээ.
Эх сурвалж: CNN