Монголын МИАТ компанийн Боинг 737 MAX онгоц өнөөдөр /2022.10.10/ өглөө БНХАУ-ын Гуанжоу хотод газардсан нь 2019 оны гуравдугаар сараас хойш энэ загварын онгоцоор тус улс руу хийсэн анхны аялал болж байгаа талаар Reuters агентлаг мэдээлжээ.
Учир нь Боинг 737 MAX загварын хоёр онгоц осолдсоны дараа Хятадын агаарын тээврийн компаниуд энэ загварын онгоцыг арилжааны үйлчилгээндээ хэрэглэхээ зогсоогоод байсан юм. Тэгвэл FlightRadar24 болон VariFlight агентлагийн мэдээлснээр Монголын нийслэл Улаанбаатараас хөөрсөн аялалын OM235 дугаартай Боинг 737 MAX загварын онгоц даваа гарагийн өглөө Гуанжоу хотод газардсан байна гэж мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters.com