Украины нийслэл Киев хотын төвд өнөөдөр /2022.10.10/ өглөө орон нутгийн цагаар 8:15 цагт, мөн 8:20 цагт хоёр дэлбэрэлт болсон гэж тус хотын дарга Виталий Кличко мэдэгджээ.
Тэрээр, “агаарын дайралтын аюул заналхийлэл үргэлжилсээр байна. Би нийслэлийн бүх оршин суугчдад хандан уриалж байна, "Түгшүүрийн үеэр хамгаалах байранд байгаарай. Өнөөдөр захын хорооллын иргэдийг нийслэл рүү явахгүй байхыг хүсье” гэжээ. Мөн Киев хотын метроны шугамын хөдөлгөөнийг зогсоож, бүх метроны буудлуудыг хоргодох байр болгон ашиглах болно гэж хотын захиргаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN and Varlamov news