Киргиз улс өөрийн нутаг дэвсгэртээ ОХУ зэрэг орнуудтай хамтарч хийх байсан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/ команд-штабын “Эвдэршгүй ахан дүүс-2022” сургуулилалтыг цуцалжээ.
Тодруулбал, 2012 оноос хойш уламжлал болон жил бүр хийгдэж ирсэн тус цэргийн сургуулилалтад Беларусь, Орос, Армени, Тажикистаны бие бүрэлдэхүүн оролцох ёстой байдаг байна. Харин энэ удаа тус хамтарсан цэргийн сургуулилтыг яагаад цуцалсан талаараа Киргизын батлан хамгаалах яамнаас тодорхой мэдээлэл хийгээгүй байна.
Эх сурвалж: TASS