СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОХУ-руу тамхи оруулахыг завдсан Монгол иргэнд хэрэг үүсгэжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОХУ-руу тамхи оруулахыг завдсан Монгол иргэнд хэрэг үүсгэжээ

ОХУ-ын Буриад руу тамхи нэвтрүүлэхийг завдсан Монгол иргэнийг олж тогтоосон талаар Оросын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, хилээр нэвтрүүлэхийг завдсан тамхи нь тогтоосон нормоос 19 дахин их байсан бөгөөд үүнд 18 блок, 9 хайрцаг тамхи хураан авсан бөгөөд Монгол Улсын иргэн нь тамхийг хөнжилдөө боож, жолоочийн суудлын бүрээсний дор нуусан байжээ. Уг иргэнд ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 16.3-т (хориглох, хязгаарлалтыг дагаж мөрдөхгүй байх) мөн ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт (барааг илрүүлэхэд хүндрэл учруулсан, гаалийн хяналтаас барааг нуун дарагдуулсан) зэрэг хэрэг үүсгэж шалгаж байгаа аж.

Эх сурвалж: Baikal