БНХАУ-ын иргэд “Google translate”-ыг бага хэрэглэдэг тул ашиглахыг хориглолоо

БНХАУ-ын иргэд “Google translate”-ыг бага хэрэглэдэг тул ашиглахыг хориглолоо

БНХАУ-д “Google translate” ашиглахыг хоригложээ.

Тодруулбал, өнгөрсөн бямба гаргаас хойш тус улсын иргэд “Google translate” үйлчилгээнд нэвтэрч чадахгүй байгаа талаар олон нийтийн сүлжээгээр нийтлээд байсан юм. Тэгвэл Google Chrome хөтөч дээр суулгасан орчуулгын тус функц нь Хятад дахь хэрэглэгчдэд ашиглагдахаа больсон байна. “Google” компанийн мэдэгдэлд Google Translate үйлчилгээг тус улсад "бага хэрэглээтэй" улмаас зогсоосон гэж мэдэгдсэн бөгөөд одоогоор хэчнээн хэрэглэгч тус үйлчилгээг ашиглаж байсан нь тодорхойгүй байна. Google компанийн хувьд Хятадад зориулсан тусдаа, цензуртэй хайлтын системийг эхлүүлэхээр судалж байсан боловч дэлхий даяар шуугиан дэгдээж, 2019 онд уг төслийг зогсоож байсан удаатай.

Эх сурвалж: abcnews