Энэтхэгт есөн хүний аминд хүрсэн барыг буудан хороожээ

Энэтхэгт есөн хүний аминд хүрсэн барыг буудан хороожээ

Энэтхэг улсын цагдаа нар тус улсын Бихар мужийн Чампаран хотод есөн хүний амийг хөнөөсөн барыг буудаж устгажээ.

Тодруулбал, "Чампараны хүн идэгч" гэгддэг араатныг 200 орчим цагдаа, дүүргийн удирдлагууд агнасан бөгөөд зарим офицерууд заан дээр сууж эргүүл хийж олж устгасан байна. Тус улсад дэлхийн зэрлэг барын 70 гаруй хувь нь амьдардаг бөгөөд сүүлийн жилүүдэд барын тоо толгой нэмэгдэж, амьдрах газар нутгаа тэлэх болсноос мал, хүнд халдах явдал нэмэгдсэн аж. Иймд бямба гарагийн өглөө нутгийн нэгэн эмэгтэй хүүхдийн хамт баранд бариулсан мэдээлэл ирсэн даруйд барыг устгах ажиллагааг явуулж өдрийн 03:15 цагт буудаж хөнөөжээ.

Эх сурвалж: BBC