"Крымийн гүүрний дэлбэрэлт бол Украины тусгай албаныхны террорист ажиллагаа" гэж В.Путин мэдэгджээ

"Крымийн гүүрний дэлбэрэлт бол Украины тусгай албаныхны террорист ажиллагаа" гэж В.Путин мэдэгджээ

Оросыг Крымын хойгтой холбодог автозам болон төмөр замын “Керчийн гүүр” дэлбэрч, сүйдсэн явдлыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Террорист халдлага байсан.

Халдлагын ард Украины тусгай албаныхан байгаа” гэж мэдэгджээ. Тодруулбал, В.Путин тус улсын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкинтай уулзах үеэр,  “Энэ бол ОХУ-ын иргэний чухал дэд бүтцийг устгахад чиглэсэн террорист халдлага. Зохиогчид, гүйцэтгэгчид, захиалагчид нь Украины тусгай албад юм" гэж хэлжээ.

Харин Оросын албаны хүмүүс, “Гүүрэн дээр ачааны автомашин дэлбэрсэн. Дэлбэрэлтийн улмаас гурван хүн амиа алдсан, учир нь тэд автомашин ойролцоо явж байсан. Харин ачааны автомашин дэлбэрэхийнхээ өмнө Болгар, Гүрж, Армени, Умард Осети болон Краснодараар дайран өнгөрсөн” гэжээ. 

Эх сурвалж: BBC