Цэцэрлэгийн гуравдугаар ээлжийн цахим бүртгэл эхэллээ

Цэцэрлэгийн гуравдугаар ээлжийн цахим бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн гуравдугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдөр эхэллээ. Цэцэрлэгийн бүртгэл E-Mongolia системээр явагдаж байгаа бөгөөд түр оршин суугч иргэн хүсэлт илгээх боломжтойг Боловсролын газраас мэдээллээ. 2022-2023 оны хичээлийн жилд цэцэрлэгийн бүртгэлийг анх удаа гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. Нэгдүгээр шатанд 12,217 хүүхэд бүртгүүлсэн бол хоёрдугаар шатанд нийт 11,038 хүүхэд бүртгүүлжээ.