ИНФОГРАФИК: Нийгмийн халамжийн санг 100 тэрбумаар нэмж, Технологийн санг 2 тэрбум төгрөгөөр бууруулж 2023 оны Улсын төсвийг бэлджээ

ИНФОГРАФИК: Нийгмийн халамжийн санг 100 тэрбумаар нэмж, Технологийн санг 2 тэрбум төгрөгөөр бууруулж 2023 оны Улсын төсвийг бэлджээ

Засгийн газраас 2023 оны Улсын төсвийг саяхан УИХ-д өргөн бариад байна. Тодруулбал, Монгол Улсын 2023 оны төсвийн жилд Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 6,317.8 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэх бол үүний 92.2 хувь буюу 5.826.2 тэрбум төгрөг нь Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Эрүүл мэндийн даатгалын сангуудын зарлага, үлдсэн 7.8 хувь буюу 491.6 тэрбум төгрөг нь бусад сангийн зардал хамаарахаар тусгажээ.

Харин сүүлийн жилүүдэд “Хүүхдийн  мөнгө” гэх 100 мянган төгрөгийн халамж зэрэг хөдөлмөр эрхлэх хүмүүсийн тоог бууруулж байна гэж ажил олгогчид шүүмжлэх болсон.

Тэгвэл ирэх 2023 оны Улсын төсөвт Нийгмийн халамжийн сангийн мөнгийг 2022 онынхоос 113 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж нийт 596.8 тэрбум төгрөг байхаар төсөвт суулгасан байна. Харин Шинжлэх ухаан, технологийн сангийн мөнгийг 2 тэрбум төгрөгөөр буулгаж, 10.1 тэрбумаас 7.6 тэрбум болгожээ. Тусгай сангуудын 2023 оны мөнгөн дүнг инфографикаас үзнэ үү.