“Керчийн гүүр” сүйдсэнээр Оросууд стратегийн хүнд байдалд орсон гэж шинжээчид дүгнэжээ

“Керчийн гүүр” сүйдсэнээр Оросууд стратегийн хүнд байдалд орсон гэж шинжээчид дүгнэжээ

Өчигдөр /2022.10.08/ орон нутгийн цагаар 06:00 цагийн орчимд Оросыг Крымын хойгтой холбодог автозам болон төмөр замын “Керчийн гүүр” дэлбэрч, сүйдсэн. 

Тэгвэл тус сүйрэл нь “Оросыг стратегийн хувьд илүү хүнд байдалд оруулсан” гэж шинжээчид үзэж байгаа аж. Учир нь өнөөдрийн байдлаар Херсон мужид Оросын 20 мянга гаруй цэрэг байгаа бөгөөд тэдэнд сум, хоол хүнс, хангамж маш их хэрэгтэй байгаа тул “Керчийн гүүр”-ийг алдсан тэд гатлага онгоцонд найдаж байгаа аж. Мөн Харьков, Лайман хотуудыг алдаад удаагүй байгаа Оросын армид “Керчийн гүүр” сүйдсэн нь ложистикийн замыг тасалсан ноцтой цохилт болоод байна гэжээ. 

Эх сурвалж: BBC

Гэрэл зургийн эх сурвалж: CNN