ФОТО: Оросуудын цэрэг техникээ Украин руу зөөж байсан "Керчийн гүүр" өнөөдөр дэлбэрч, сүйджээ

ФОТО: Оросуудын цэрэг техникээ Украин руу зөөж байсан "Керчийн гүүр" өнөөдөр дэлбэрч, сүйджээ

Өнөөдөр /2022.10.08/ орон нутгийн цагаар 06:00 цагийн орчимд Оросыг Крымын хойгтой холбодог автозам болон төмөр замын “Керчийн гүүр” сүйрч, их хэмжээний галд өртжээ. 

Харин тус сүйрлийг Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, “ачааны автомашин дэлбэрсний улмаас төмөр замын хэсэг дээр газрын тосны тээвэрлэгч автомашинууд шатаж, улмаар зам нурсан” гэж мэдэгджээ. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн зөвлөх М.Подоляк тус сүйрлийг "эхлэл" гэж нэрлэсэн ч, хариуцлагыг Украины тал шууд хүлээгээгүй байна. 

Учир нь 2014 онд Украины Крымийг Орос өөртөө нэгтгэсэн бөгөөд одоо Керчийн гүүрээр цэргийн техникээ Украин руу зөөж байсан юм. 

Тэгвэл Их Британийн армийн тэсрэх бодисын шинжээч асан хэлэхдээ, Крымын хойг руу чиглэсэн Оросын Керчийн гүүрний сүйрэл нь "далд хорлон сүйтгэх ажиллагааны шилдэг ажиллагаа” шиг харагдаж байна гэжээ. Тэрээр, “Украины тусгай хүчний ажил шиг харагдаж байна. Учир нь замын гадаргуу дээр илэрхий дэлбэрэлт, эвдрэл гэмтэл байхгүй байгаа нь агаарын зэвсэг ашиглаагүйг харуулж байна. Харин замын гүүр болон галт тэрэгний тавцан дээр кодлогдсон радио командыг ашиглан нэгэн зэрэг тэсрэх бодис тавьсан гэж би сэжиглэж байна” гэжээ. 

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Крымын гүүрэн дээр гарсан сүйрлийн шалтгааныг тогтоох, үр дагаврыг аль болох хурдан арилгах Засгийн газрын комисс байгуулахыг даалгасан талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: BBC

Керчийн гүүр. 2022.10.08

Керчийн гүүр. 2022.10.08

Керчийн гүүр. 2022.10.08

Керчийн гүүр. 2022.10.08

Керчийн гүүр. 2022.10.08