Өнгөрөгч шөнө "Амар", "Кентавр", "Юнион", "Ориентал" зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж БНХАУ-ын 500 гаруй иргэдээс өндөр хүчин чадал бүхий 1000 шахам компьютер, 10 мянган гар утасны дугаар зэрэг баримт илэрсэн талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлж байна.
Тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллээр эдгээр иргэдийг цахим гэмт хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа аж. Саатуулагдсан хүмүүс дунд Монгол Улсад түр оршин суух зөвшөөрөлтэй Хонконгийн иргэд бий гэсэн мэдээлэл мөн байна.
Тэгвэл тус үйл явдлын талаар Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-аас өнөөдөр мэдээлэл хийх ажээ. Харин одоогоор хэдэн цагт хийх нь тодорхойгүй байна.