Хөвсгөл аймгийн тариалангийн бүс нутагт цас их орсны улмаас ургац хураалт түр зогсжээ

Хөвсгөл аймгийн тариалангийн бүс нутагт цас их орсны улмаас ургац хураалт түр зогсжээ

Хөвсгөл аймагт их хэмжээний цас орсны улмаар ургац хураалт түр зогсжээ.

Тодруулбал Хөвсгөл аймаг 18 мянган га талбайд үр тариа, 510 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан. Энэ нь нийт хураах үр тарианы 24 хувь юм. Гэтэл өнөөдөр /2022.10.07/-ийн Тариалан, Рашаант, Эрдэнэбулган зэрэг газар тариалангийн бүс нутагт цас их орсны улмаас ургац хураалт түр зогссон байна. Мөн 2200 га талбайн үр тариа мөндөрт цохиулсан бөгөөд болц нь болоогүй 515 га талбайн үр тариаг ногоон тэжээлд шилжүүлжээ.

Тус аймгийн тариаланчид төмсний 60 хувь, хүнсний ногооны 30 хувийг хангадаг бөгөөд энэ жил 1 га-аас 13,5 центр ургац хураан авахаар төлөвлөсөн аж.