Өчигдөр /2022.10.06/ орой Тайландын зүүн хойд хэсэгт байрлах “Хүүхэд асрах төв”-д галт зэвсэг, хутгатай этгээд халдаж 37 хүнийг хороосоны дотор 23 хүүхэд амь насаа алджээ.
Тодруулбал, Тайландын Нонг Буа Ламфу мужийн “Хүүхэд асрах төв”-д өмнө нь цагдаагийн алба хааж байсан 34 настай этгээд дайран орж хүүхдүүдийг унтаж байхад нь хөнөөжээ. Улмаар халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж эхэлсний дараа гэр бүлийн гишүүдээ болон өөрийгөө хөнөөжээ. Одоогоор түүний халдлага үйлдсэн сэдэл нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа нар түүнийг хар тамхи хэрэглэсэн хэргээр өнгөрөгч зургадугаар сар /2022.06/-д ажлаасаа халагдсан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC