III Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслолын тов гарчээ

III Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслолын тов гарчээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс /Англи/-ын хаан ширээнд сүүлийн 70 жил /1952-2022/ суусан Хатан хаан II Элизабет 96 насандаа /1926-2022/ таалал төгссөн билээ. Тэрбээр есдүгээр сарын 08-ны өдөр /2022.09.08/ Шотланд дахь Балморал шилтгээндээ байхдаа бие нь муудаж, эмчийн хяналтад ороод байсан ч ордны гадна төрийн далбааг хагас бөхийлгөж хатан хаан II Элизабетыг таалал төгссөнийг албан ёсоор зарласан юм.

Тэгвэл түүний хүү III Чарльзыг хаан ширээнд өргөмжлөх ёслол ирэх зургаадугаар сарын 3-ны өдөр болох талаар Bloomberg мэдээллээ. Одоогоор энэхүү мэдээллийг хааны ордныхон баталгаажуулаагүй байна. Тэрбээр хатан хааныг таалал төгссөнөөс хоёр өдрийн дараа хаан ширээнд суусан ч түүнийг өргөмжлөх ёслол болсны дараа түүний хаанчлал албан ёсоор эхлэх аж. Ёслолын үйл ажиллагааны үеэр Чарльз хаан 74 настай байх бөгөөд Их Британийн түүхэн дэх хамгийн өндөр насандаа хаан ширээнд суусан нэгэн болох юм.

Эх сурвалж: Forbes