БИДНИЙ ТУХАЙ: Оросын элчин И.Азизовын үг, үйлдлийг Монголчууд эсэргүүцэж эхэлжээ

БИДНИЙ ТУХАЙ: Оросын элчин И.Азизовын үг, үйлдлийг Монголчууд эсэргүүцэж эхэлжээ

Аливаа улс оронд сууж байгаа элчин сайд, дипломатуудын үүрэг бол хоёр орны хамтын ажиллагаа, ард түмний харилцааг улам сайжруулахад чиглэдэг. Гэвч Оросын элчин И.Азизовын үг, үйлдэл энэ зарчимд харшилж байна хэмээн Монгол Улсын иргэд түүнийг эсэргүүцэж эхэлжээ хэмээн Centralasia сайт мэдээлжээ. 

Тус мэдээлэлд, “Монголын мэдээллийн newspress.mn сайтад И.Азизов өгсөн ярилцлагадаа ОХУ Эгийн гол дээр Монгол улс усан цахилгаан станц барихыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдээд, зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн дайныг эсэргүүцэж байгаа Монголын зарим иргэд, олон нийтийг ОХУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсонтой зүйрлэж болно” гэжээ. Мөн тэрээр, “Бидэнд Оросын ялалт маш их хэрэгтэй байна. Бээжинд ч Оросын ялалт хэрэгтэй, учир нь Москвагийн амжилт Хятадыг энх тайвнаар дэлхийн хүчирхэг гүрний оргилд гарахад тусална. Ялангуяа одоогийн Цагаан ордон Хятадтай өрсөлдөх дэвшилтэт технологийг хөгжүүлсэн Европын холбооны эдийн засгийг Оросын эсрэг хориг арга хэмжээгээр сүйрүүлж байна” гэж  ярьжээ. 

Эх сурвалж: Centralasia.media