Ургац хураалт 42 хувьтай үргэлжилж байна

Ургац хураалт 42 хувьтай үргэлжилж байна

Ургац хураалт өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбуудайн хураалт 42.1 хувьтай байна.

Түүнчлэн:

  • төмс 85.9 хувь,
  • хүнсний ногооны хураалт 72.2 хувьтай, малын тэжээл 25.6 хувьтай,
  • тосны ургамал 20 гаруй хувьтай тус тус үргэлжилж байна.

Улсын хэмжээнд энэ онд 378.1 мянган га-д үр тариа, үүнээс 353.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 588.5 мянган га-д тариалалт хийсэн юм. Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байв.