ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Хөгжлийн банкны асуудлаар дөнгөж сая АТГ-аас саатууллаа

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Хөгжлийн банкны асуудлаар дөнгөж сая АТГ-аас саатууллаа

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг АТГ-аас дөнгөж сая баривчилжээ.

Учир нь түүнийг Хөгжлийн банкнаас Капитал банкны хоёр компаниар дамжуулан зээлсэн 12.6 тэрбум төгрөгөө төлөөгүй, улмаар тус банкийг дампууруулахад нөлөөлсөн зэрэг үндэслэлээр сэжигтнээр татаж баривчилсан гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ.

Ташрамд өгүүлэхэд, түүний төрсөн ах Зам тээвэр, хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг өчигдөр буюу 2022 оны аравдугаар сарын 5-ны өдөр АТГ-аас Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай холбоотой мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар саатуулсан байдаг.