СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завхан, Архангай, Өвөрхангай, Булган аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завхан, Архангай, Өвөрхангай, Булган аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

Өнөө шөнө /2022.10.06-07/ Завхан аймгийн баруун хэсгээр, маргааш /2022.10.07/ өдөр Завханы зүүн, Архангай аймгийн хойд болон зүүн хэсэг, Өвөрхангай аймгийн хойд, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.  Маргааш /2022.10.07/ өдөр Архангай, Булганы нутаг, Төв аймгийн баруун хэсгээр их цас орох тул малчид, тариаланчид та бүхнийг сонор сэрэмжтэй байхыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас анхааруулжээ.