Б.Жавхлан: Жил дамжин баригдаж буй барилгуудаа энэ жилдээ багтааж шахаж дуусгана

Б.Жавхлан: Жил дамжин баригдаж буй барилгуудаа энэ жилдээ багтааж шахаж дуусгана

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Ирэх оны төсөвт тусгахаар  УИХ-аар ороогүй барилгууд байгаа. Ингэхдээ ихэвчлэн 2022 онд суусан төсвөөрөө он дамжиж ирэх жилийн төсөвт сууж байна. Магадлангаар ороогүй гэдэг шалтгаанаар 2021, 2022 онд төсөвт сууж буй барилгууд үнийн өсөлтөд хамаарахгүй энэ чигээрээ явах боломжтой эсэхийг Сангийн Яамнаас асууя.

Мөн ирэх онд нэлээд олон барилга барихаар төсөвлөсөн байна. Үнийн дүн нь хүрч байгаа юу. Хяналт тавьж байгаа юу. Төвлөрлийг сааруулах төслийн хүрээнд хэдэн суманд спорт заал соёлын төв барьж шүүмжлүүллээ. Өөр юу хийж байгаа вэ. Дээрх ажлыг хийснээр төвлөрлийг бууруулна гэж үзэж байгаа шалтгааныг тодруулмаар байна" гэв. 

Хариултыг Сангийн сайд Б.Жавхлан өглөө. Тэрбээр  “Төсвийн хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд ирэх онд хийгдэх барилгын ажлын нийт төслийн 86 хувийг хэрэгжүүлэхээр төлөвлөж үйл ажиллагааг эхлүүлсэн байгаа. Энэ хүрээнд жил дамжин баригдаж буй барилгуудаа энэ жилдээ багтааж шахаж дуусгахаар төлөвлөсөн. Дараагийн ажлуудыг шат дараалалтай хийнэ. Харин төвлөрөлтийг бууруулах ажилд ЗГ-аас орж ирсэн бодлогууд угаасаа ийм байсан. Хөдөө руу ажлын орон тоо гаргаж хөдөлгөөнийг чиглүүлэх, Хөдөөг хөгжүүлж иргэдийг тэнд нь төвлөрүүлэх гэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Мөн энэ хүрээнд хөдөө ажиллах иргэдэд хөргөлттэй зээл олгох, цалинг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна” гэв.

ВИДЕО: 




Өнөөдөр тахиа өдөр

12 минутын өмнө