Э.Ариунболд ДАШТ-ий жүдо бөхийн хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялж, шөвгийн наймд шалгарлаа

Э.Ариунболд ДАШТ-ий жүдо бөхийн хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялж, шөвгийн наймд шалгарлаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах жүдо бөхийн 2022 оны ДАШТ Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй. Тэмцээнд Монгол Улсаас 18 тамирчин оролцож байна. Өнөөдөр /2022.10.06/ эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын барилдаан болж, манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдлөө. 

Тухайлбал, М Э.Ариунболд, ОУХМ Э.Сумъяабазар, ОУХМ Б.Баасанхүү, ОУХМ Г.Наранцэцэг нар зодоглож байна. Бөхчүүдээс ОУХМ Э.Ариунболд өнөөдөр /2022.10.06/ хэсгийн аваргын төлөө Гран При тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Голландын Торнике Чкадуатай барилдаж яллаа. Ингэснээр шөвгийн наймд шалгараад байна. Харин ОУХМ Э.Сумъяабазар эхний тойрогтоо Египетийн Ёссри Самитай таарч, цагийн төгсгөлд вазари үнэлгээ авч дийлсэн бөгөөд шөвгийн 16-д туналаа. 

Мөн эмэгтэй -48 кг жинд ОУХМ Г.Наранцэцэг өрсөлдөгч АНУ-ын Мариа Селиа Лабордад цэвэр ялагдаж, ОУХМ Б.Баасанхүү хэсгийн аваргын төлөө Сербийн Милица Николичтой барилдан даралтаар цэвэр ялагдсанаар тус тус тэмцээнээ дуусгалаа. Тэмцээнд дэлхийн 82 улсаас эрэгтэй 310, эмэгтэй 261 тамирчин өрсөлдөж байгаа аж. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө