Наймдугаар сард бусдыг буудаж хөнөөгөөд оргон зайлсан этгээдийг баривчилжээ

Наймдугаар сард бусдыг буудаж хөнөөгөөд оргон зайлсан этгээдийг баривчилжээ

“Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 03-ны өдөр эрэн сурвалжлалтын чиглэлээр оршин суугаа газраасаа алга болсон 5, оргодол 2, гэмт хэрэгт сэрдэгдсэн 45, тээврийн хэрэгсэл 3, шүүхээс даалгасан хүн 54, эд зүйл 8-ыг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн хэрэг 45, цагдаагийн байгууллагад урьд бүртгэгдээгүй 1 хэргийг тус тус илрүүлжээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн Баянхайрхан сумын Минж багийн нутаг Хар чулуу гэх газарт энэ оны наймдугаар сарын 17-ны өдөр тус аймагт оршин суух хаягтай 38 настай, эрэгтэй “Д”-ийн толгойн тус газарт 58 настай “Б” гэгч нь буудаж амь насыг нь хохироон хэргийн газраас оргон зайлсныг эрэн сурвалжилж олж тогтоон, тус аймаг дахь цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.